Friday, August 5, 2011

Цаг үеийн золиос


Надад нэг л боломж олгочих. Хэрвээ тэр боломж надад дээр ирвэл би өнгөрсөн цаг хугацааны эхнээс эхлэн тэрхүү цаг хугацааны золиос болохгүйн тулд тэмцэнэ. Харин үүнийг л амьдрал гэх аж.

Шуурга хичнээн хүчтэй шуурна төдий чинээ цаг хугацааны золиос бологсод улам л өөрийн замаа олох шиг баярлана. Яг л шуурч байхад исгэрэхэд улам ширүүсдэг шиг. Одоо бидний амьдарч байгаа хий хоосон гэвэл илүү ойлгомжтой бас хамгийн энгийнээр хэлбэл доль, секунд, минут, цаг, хоног, сар, жил жаран, зуун, мянган гэгч цаг хугацааны хэмжүүр хүмүүс бидний ой тоонд хамгийн бодитой мэтээр оршиж бас урссаар байна. Энэ цаг хугацаа өөрөө урдсаг уу аль эсвэл бид урсаж байна уу гэж зарим нэг хүмүүс маргах юм олдохоо болиод гаргадаг ааш ч болов уу гэлтэй энэ эрэгцүүллийн хариу нь цаг хугацаа, бас бид бүгд яг л зэрэг урагшлина. энэ бол цорын ганц үнэн гэдэгт би итгэнэм. Аливаа золиослолын эхлэлийг хүн тавьсан бас төгсөл нь хүн гэгчид өөрт нь ирдэг байна. Жишээ нь байгаль эхтэй буруу харьцасны хариуг тэр дор нь магадгүй хэдэн зууны дараа биднээс хариуг нь авч л байдаг. Энэ нь бид өөрсдөө тэр бүгдийн золиос болж байгааг л харуулж байгаа хэрэг. Одоо хамгийн гол ойлголт нь бид ямар нийгмийг цогцлооно түүнийхээ горыг амсдаг. Жишээ нь янз бүрийн аллага, буруу зүйлсийг нийгэмд дэлгэрүүлэхэд тэр нь цаашилсаар л түүнд олон мянган хүмүүс шунасаар аль хэдий нь автчихсан л байдаг. Монгол дахь залуучуудын амьдарч буй цаг үеийн өнгө ямар байна вэ? Тодруулахыг хичээе. Бүдүүлэг харилцаа, архи тамхины архаг хэрэглэгчид, соёлтой харилцааны эхлэл ч үгүй, ирээдүйн хүсэл тэмүүлэл үгүй…………………………   Эцсийн үр дүнд тэдгээр хүмүүс мөн тойрон хүрээлэгчид цаашилаад хүн төрөлхтөн золиос болоход бэлэн болчихсон байдаг. Бүр жижигрүүлэн авч үзье лдээ. Өнөөдөр бат хэмээх хүү тамхинд орсон гэж бодье. Түүнийг тамхинд ороход хэн нөлөөсөн бэ? магадгүй найз нөхөд, хөн нэгний дарамт, өөрийн хүсэл сонирхол, аливаа мэдээллийн хэрэгслээс авсан ойлголт гэх зэргээс болж орсон байх магадлал маш өндөр хувьтай байдаг. Ер нь эдгээрийн аль нэгнээс болж тэрээр тамхи татах болсон байдаг. Өнөөгийн цаг үе бол ийм иргэдийг төрүүлж байгаа цаг үе бас нийгэм юм. бат бол энэ цаг үеийн золиос болж байгаа нь энэ. Бид энэхүү цаг үеийн золиос болохгүйн тулд яах вэ? Зөв боловсон, хүмүүжилтэй, боловсролтой, хүмүүнлэг байх хэрэгцээ энэ цаг үед хэрэгтэй. Золиос болохгүйн тулд ийн хүмүүжих нь л өнөө цагийн залуучуудын хамгийн гол хэрэгцээ бол байгаа юм.

Харамсалтай нь бүх зүйлсд боломж гэж байдаг бол надад ямар ч боломж гарч ирэх магадлалтай бол түүнээс цорын ганц үнэн бол цаг хугацааны золиос болсон хэн нэгэн тэрхүү цаг үеийг эхнээс нь эхлэнэ гэдэг боломж магадлал байхгүй юм. монголын залуучуудын тэн хагас нь өнөө цаг үеийн золиос болж байна.

3 comments:

Anonymous said...

Харин ээ, нэг их сайхан эргэцүүлэх боломж олгосон бичвэр байна.

Anonymous said...

Харин хө, нээх сайхан эргэцүүлэх боломж олгосон бичвэр байна

enhee said...

магадгүй л юм. хэхэх