Friday, August 5, 2011

Сэтгэл зүйд суурилсан удирдлагын хэв маяг


Монголд боолын нийгэм үргэлжилсээр...
Боолын нийгмийн талаар товчхон. Боолын нийгэм гэхээр бид юуг ойлгодог вэ? Хамгийн түрүүнд хүчтэй нь хүчгүйгээ дарамтлан өөрсдийн хүссэн зүйлээ хүчээр хийлгэдэг, тэднийг хүн гэдэг өнцгөөс биш амьгүй биет аль эсвэл робот гэж хүлээн авч тэр ойлголт ч эхэсийн толгойд хадаастай байсан тэр цагийг ойлгоно. Харин одоо боолын нийгэм аль хэдий нь устан үгүй болжээ хэмээн хүн төрөлхтөн олзуурхаж байна. Гэтэл энэ бодит үнэн мөндөө бол устан үгүй болоогүй юмаа гэсэн тийм нэг харамсалтай бодрол төрөх. Энд нэг тодруулга: Дээр үеийн Ром, Рим, Египитийн үеийн боолчлол хэлбэрийн хувьд арилан одсон ч агуулгын хувьд энэхүү ойлголт маань Монголын нийгэмд бодитоор арай боловсронгуй болон дүнхийн оршиж байна. Тэр агуулга гээд байгаа зүйл маань одоог хүртэл бие махбодь юмуу эсвэл сэтгэл зүйн дарамт, хүчтэй нь хүчгүйгээ гэсэн тийм нэг бурангуй үзэл дээр суурилан явж байгааг ойлгох. Энэ ойлголт эртний Ром, орчин үеийн Монгол хоёрын хооронд харьцангуйн онол мэт хэлхээтэй байгаад оршиж байгаа юм. Энд ганц зүйл нөлөөлж байгаа юм. Энэ бол удирдагчийн хандлага хэмээн ойлгоход бараг хамгийн оновчтой юм. Тэгвэл эндээс энэхүү хүчтэй гээд байгаа тэрхүү удирдлага хүчгүй хэмээгдээд байгаа тэр ажилчин \ боол \ хоёрын хооронд сэтгэлгээний цоо шинэ орон зайг бий болгох нь цаг үеийн шаардлага хэмээн үзэж байна.
Орчин үеийн харьцуулалт:   Америкийн Нэгдсэн Улс бол дэлхийн хөгжил, чиг хандлагыг үндсэндээ тодорхойлж байна. Нэмээд хэлбэл барууны орнууд. Харин энд жинхэнэ боолчлолын хэмээх тэр сэтгэл зүйн дарамтанд суурилсан удирдлагын хэв маягийг аль хэдий нь уландаа гишгисэн байх юм. Тэнд ажилчид нь “БИ” гэсэн үзэлтэй, өөрийн итгэл үнэмшилтэй, удирдлагаа хүндэлдэг, өөрийн үзлээр аливаад хандаж чадахуйц тийм ардчилсан эрх чөлөөт нийгмийн эзэд болсоор орших. Мөн удирдлагууд нь ажилчидаа хүндэлдэг, энэ миний үнэт эрдэнэ гэдгийг ойлгодог, харилцан бие биенээ хүндэлдэг, найз нөхдийн басхүү хариуцлагатай ажил хэрэгч, үнэлэмж, бүхий сэтгэл зүй дээр суурилсан удирдлагын хэв маягийг цогцлоож чаджээ. Гэтэл энд өнөөдөр энэхүү уур амьсгалын үнэр ч алга. Бид удирдлагаасаа айна. Айдгүймаа гэхэд үл ойлголцол, зөвхөн дарангуйлал, захиргаадалт, албан тушаал дээр сурилсан удирдлагын хэв маяг зонхилно.
Одоо юу хэрэгтэй вэ? Эхний ээлжинд чанартай боловсрол эзэмшсэн, соёлтой, аливаа зүйлд хүмүүнлэг үзлийг эрхэмэлсэн удирдагчийг бэлдэх нь хамгийн чухал юм. Учир нь манай монголд бизнесийн салбарынхан буюу хэн нэгнийг шулан мөлжих, бие биенийхээ дээр гарах гэсэн тэрхүү салбарынхан аль ч байгууллагын толгойд тухлана. Улс төрийн орчинд бүр ч илүүтэй. Харин үүнийг хүмүүнлэгийн салбарыхнаар толгойлуулж гэмээж сая нэг тав тухыг олох. Америкийн шилдэг удирдагчид бизнесүүд байсан уу гэвэл үгүй. Алдарт улс төрч, дэлхийн түүхэнд нэрээ мөнхлөж чадсан Абрахам Линкольн, Джон Кеннеди, Мартин Лютер Кинг, Вашингтон гэх мэт удирдагчид бүгд л шудрага үнэний төлөөх, хүмүүнлэг ардчиллын төлөөх хүмүүс байсныг түүх бидэнд бэлхэн харуулна. Харин монголын тухайд энэхүү байдал үргэлжилсээр байгаа нь улс төрийн хэмжээний өөрчлөлт, тэдгээрийн удирдлагын хэв маягийг өөрчлөх хэмжээний асуудал яригдана гэж ойлгох.
Сэтгэл зүйн таатай уур амьсгалд суурилсан удирдлагыг бий болгохын давуу тал: Ажилчид өөрийн байгууллагын ажлыг миний хэмээн өөриймсөг хандана, бүх ажлаа сэтгэл зүрхнээсээ хийж гүйцэтгэнэ, “БИ” хэмээх үзэл төлөвшил батжиж улмаар шинийг ирэлхийлж, ажлын бүтээмж өндөрсөнө. Ажилчид амьдралдаа сэтгэл хангалуун байх, мөн байгууллагын нэр хүнд, ашиг орлого сайжрах, байнгын тогтвортой үйл ажиллагаа батжих баталгаа болж өгөх юм. Удирдлагын хувьд стресс дарамтгүй, үргэлж эрч хүчтэй байж өрсөлдөх чадвар сайжран, өөрийн хүссэн бүхнийг ажилчидаараа бүтээлгэж чадна. Энэ бүхнийг бий болгоход боолынх шиг удирдлагын тогтолцоо, сэтгэлгээг өөрчлөх нэг том алхам бидний өмнө байгааг л олж харах дараа нь алхах хэрэгцээ зөвхөн ард түмэн, бас улс орны хөгжилд ус агаар мэт хэрэгтэй байгааг ойлгох нь тулжээ.

No comments: