Monday, October 3, 2011

БОД.....

12 настай Ж гэгч бүлтгэр алаг нүдтэй, бор шаргал царайтай, нэг л хэрсүүжсэн гэлтэй дүр төрхийг харуулна. Тэрээр ээжтэйгээ хамт амьдардаг ч ээж нь түүнийг нилээн хатуу ширүүн хандаж ер нь л хатуу гараар өсгөж байлаа. Ж ээжээсээ маш их айдаг. Буруу зүйл хийхээс үргэлж айж эмээнэ. Тэр ч бүү хэл ээжийн зөвшөөрөлгүй нэг ч алхам хийж чадахгүй, нэг л баригдмал, чөлөөт бус орчинд өсөж торниж байлаа. Ж үе тэнгийнхэн дотроо дуу цөөтэй, ангийнхан дундаа хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэггүй, хичээл дээр багшаас мэдэхгүй зүйлээ асуух зориггүй ийм л харамсалтай гэмээр нөхцөл байдалд хүмүүжиж байлаа.
Нэг өдөр Ж хичээлээсээ ирж яваад гэрийнхээ түлхүүрийг хаясан байлаа. Тэр гэртээ хүрч иртэл ээж нь ирээгүй гэр нь түгжээтэй байхыг үзээд өөрийнхөө анхны шийдэмгий алхамыг өөрийн биеэр хийхийг зорьсон байв. Энэ шийдвэр түүний хувьд хамгийн эцсийн бөгөөд эхнийх байлаа. Учир нь түлхүүр хаясныг ээж нь мэдвэл түүнийг бараг л ална гэж өөрөө дотроо айж байсан хэрэг.
Ж эмийн сан орж эм аван гэрийнхээ үүдэн дээр эргэн эрээд атганд байсан бүх эмийг залгиж орхилоо. Төд удалгүй толгой нь эргэж, нүд эрээлжлэн байлаа. Энэ мөчид тэрээр хамгийн эрх чөлөөтэй сайхан мэдрэмжийг мэдэрч байсан аж. Магадгүй хэний ч хараат бус зөвхөн өөрийнхөөрөө байх тэр газарт очиж байна гэж бодогдох.
Гэнэт түүний дотор муухайрч газраар мөлхөн тийчилж байх агшинд яг өөрийнх нь нүдний өмнө  гээсэн түлхүүр хэвтэж байлаа. Үүнтэй зэрэгцэн ээж нь охиныхоо дэргэд ирэв.

Бидний нүдэнд харагдахгүйгээр эх үрийн ариухан цагаан хайрын цаана ямар аймшигтай хувь тавилан нуугдаж байна вэ?  Ийм болтол үр хүүхдээ бүү хүмүүжүүл, тэднийг дураар нь эрх члөөтэй яг л өөрийнхөөр нь өсгө эцэг эхчүүдээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!  Бод.....     

No comments: