Зөвлөгөө

Тамхинаас гарах өвөрмөц арга
Тамхинаас маш олон янзын арга хэлбэрээр гарч болно. Учир нь энэ ямар нэгэн өвчин биш харин зөвхөн сэтгэл санааны л асуудал байдаг. Маш энгийнээр хэлэхэд “ Би тамхинаас гарья ” гээд л гарчих зүйл юм. Харин сэтгэ судлалын үүднээс авч үзэхэд бас нэг сонин арга байдаг. Энэ нь НӨХЦӨЛТ РЕФЛЕКС үүсгэх замаар гарч болдог байна. Тамхинаас гарч байгаа хүн тодорхой хэмээний тэсвэр тэвчээрийг даван туулж байж гарна. Тамхи татмаар санагдах үедээ өөрийгөө өвтгөх, чимхэх үед тамхи татах бодол тэр даруйнаа алга болдог. Энэ үйлдлээ тамхи татмаар санагдсан үе бүртээ хийх юм бол аажимдаа тамхи татах бодол алга болдог байна. Эхэндээ энэхүү үйлдэл нь ухамсрын түвшинд хийгддэг ба сүүл рүүгээ ухамсрын бус төвшинд шилжин очдог. Хүн бие организм нь тамхи татах гэсэн тэр бодлоо аажимдаа орхидог. Яагаад гэхээр тамхи татья гэж бодох үе бүрт өвдөлтийг мэдэрдэг учираас. Туршаад үзээрэй. Үр дүн гарах эсэх нь гагцхүү таны итгэл үнэмшилийн түвшингээс шалтгаална. Таньд амжилт хүсье.