Сонирхоорой

Санагдсанаа л биччихдэгиймаа.
 дандаа нэргүй
Заримдаа нэг тааралдахад
Надад эерэг сайхан бодлыг бас тэгээд
Намайг гээд байгаа юм шиг
Тийм нэг тогтож ядахуйд тийчлэнэ.
   Материаллаг ертөнцийг шүтсэн
   Цэвэрхэн охидын арчаагүй бодлоос
   Магадгүй амьралын хаалгыг нээх гэж тарчилна
   Цэн тогоруу даан ч хунтай ижилсэхгүй лдээ
Эвэршсэн гар хурууны
Өмнөх замналыг амархан таньдаг шиг
Энэ орчлон дахь далд бүхнийг
Өөрийн 2 мэлмийгээр далай мэт тольдоно.
Энийг ганцаардлын хөндийгөөс ганзага дүүрэн олзлов би.
                                                        2007 он 3 сар

Миний зүрхэнд лав шигдсэн
Алмаз эрднийг хайр гэвэл
Би түүнийгээ сугалж авахын цагт
Цус алдаад ба гэрэлтэхгүй байж байгаад үхнэ.
                                       2008 он 5 сар

Орчлонд олон юманд гаслана
Оргүй хоосонг ч бий болгон гаслана
Миний дурласан сэтгэлийг минь авраач
Мөнх биш амьдралыг үүрд юм шиг оволзон тэмүүлэх хүслийг минь авраач охидоо!!!!!
Элдэв янзын хээ маяггүй тийм нэг
Цагаахан цаас шиг охидын сэтгэл дээр
Эмгэн болсон ч хатхааргүй тийм нэг
Яруу сайхныг өнгө цэвэр, өө сэвгүй татлах сан бурхан минь!!!!!!!
Хэн нэгний толбот харц тогтохооргүй царай минь
Хэтэвч дүүрэн цаасны завсраад
Хэнэг ч үгүй бүү алга болооч Охидооо!!!!!!!!!!!
                                              2009 он 2 сар