Friday, August 5, 2011

Цаг үеийн удирдагч

 Саяхны нэг хичээл дээр удирдлагын сэтгэл судлалын талаарх ойлголтыг багш оюутнууд хэлэлцэж байлаа. Тэнд маргалдаад байгаа гол сэдэв бол жинхэнэ удирдагч төрмөл байдаг уу үгүй юу гэсэн хэлэлцүүлэг. Бусдыг удирдан манлайлах чадвар бол төрөлхийн чанар байдаг гэж ихэнхи хүмүүс санал нэгдэж байлаа. Харин миний бодол эднээс өөр. Учир нь би жинхэнэ удирдагч цаг үеэсээ шалгардаг гэдэгт итгэдэг.
Өнөөгийн нийгэмд том жижиг бүх л байгууллагын удирдлагууд угийн төрөхөөсөө л удирдагч байсан учираас л өнөөдөр тэд удирдагч хийгээгүй нь ойлгомжтой. Тэд ямар нэгэн нөхцөл байдлаас урган гарсан шалтаг шаардлагын улмаас, мөн өөрсдийн нийгэмд төлөвшиж буй сэтгэл зүйн онцлог шинжүүдийн улмаас сэдэл шаардлага үүсдэг гэж ойлгож байгаа юм. Ганц нэг жишээг иш татан оруулья. Бид удирдагчдын талаар ярихдаа Чингис хаан, Адольф Гитлер, аль эсвэл Линкольны талаар ярьдаг. Эдгээрээс мөн л жишээ авья. Эднийг удирдагч болоход тэдний цаг үе, тухайн нөхцөл байдал, өөрсдийн төрснөөс хойш төлөвшиж буй сэтгэл зүйн онцлогууд гэх мэт зүйлс нөлөөлсөн гэж үздэг. Чингис хааны тухайд төрөхөд нь цаг үе тайван сайхан байсан бол магадгүй нэгэн томоохон эрдэмтэн болохыг ч үгүйсгэхгүй. Ганцхан түүнийг жинхэнэ удирдагч болгон төрүүлж чадсан зүйл бол түүний ээж ч биш аав нь ч биш харин цаг үе, нөхцөл байдал л байгаа юм. Түүний агуу амжилтанд хүрэх замналуудын мөчлөг бүрт ямар нэгэн шалтгаанууд дагалдаж байдаг. Тэр л 13-р зуун хэмээх цаг үе түүнийг жинхэнэ удирдагч болгон хөгжүүлж мөн төрүүлсэн байх юм. Гитлерийг харгис, бусдыг дарангуйлах, сэдэл тэмүүлэлтэй болгож түүгээрээ дамжуулан жинхэнэ удирдагч болоход түүний өссөн орчин бас тухайн цаг үе нөлөөлсөн гэж үздэг. Үүнийг сэтгэл судлалын үүднээс авч тайлбарлах нь элбэг байдаг. Гитлерийн хувьд багад нь үлдсэн суурь мэдрэмж нь түүний сэтгэл зүйн хувьд дутуу дулимаг байдлыг үүсгэхэд нөлөөлсөн байдаг. Энэ мэдрэмж үүсэх болсон шалтгаан бол үе тэнгийхний дарамт, эцгийн дарамт гэх мэт сэтгэл санаа болоод бие махбодийн дарамт шахалт байсан. Улмаар өөрийгөө бусдаас доогуур гэж үнэлсэн үнэлэмж нь бусдыг үзэн ядах сэдлийг нь өдөөж өгсөн байдаг. Энэ хүний туйлын хүслэн бол бусдаас илүү дээр гарч тэднийг дарангуйлах хүсэл байсан гэж үздэг. Энэ байдал нь түүнийг удирдагч болгон хөгжүүлж мөн төрүүлж өгсөн байх юм. Линкольн ч мөн ялгаагүй түүний үзэл бодол эцэгтэйгээ таардаггүйн улмаас гэрээсээ явах шалтгаан болж тэр нь түүнийг эрдэм номын мөр хөөхөд нь түлхэц болсон байдаг.
өнөөгийн удирдагчид ч энэ л жишгийг дагадаг. Барак Обома, Элбэгдорж нараар ойрын жигээ татья. тэднийг өнөөдөр улсын ерөнхийлөгч болоход энэ цаг үед амьдарч байгаа хүмүүсийн сэтгэлгээнд нийцүүлэн карейр хийж чадаж, мөн тэр нь өнөө цагт хэрэгтэй учраас тэднийг энэ үеийн удирдан манлайлагч нар гэж үзэж байгаа юм.
Харин та удирдан манлайлагч болохыг хүсэж байгаа аль эсвэл удирдан манлайлагч байгаа бол энэ цаг үе таниас юу хүсэн хүлээж байгаа дээр тулгуурлан өндийх хэрэгтэй гэж зөвлөх байна. Та зөв эргэж гэмээж нь өнөө цаг үе таныг жинхэнэ удирдагч болгох хөрс суурьтай байна.

No comments: