Monday, October 17, 2011

Яг л ийм...

Цаг хугацаа өнгөрч байна. Тэрхүү өнгөрч байгаа цаг хугацааны үрчлээс, нугалаа бүрт би тогтож бас  халтирсаар өдий хүрсэн гэж хэн нэгэн надад хэлсэн. Энэ орчлонд бүх юм нэг өнгө байдаг бол дээр үеийн хар зураг шиг одоог хүртэл амьдаараа мэт харагдах. Харин тийм л учраас энэ орчлон дээрх бүх зүйлс өөр өөр өнгөтэй байдаг юм байна. Харин тийм л учраас энэ орчлон дээрх бүх зүйлс мартагдаж, харин зарим нэг нь мөнхөд оршсоор. Миний амьдарч байгаа цаг хугацаа олон зүйлсийн өнгө будаг холилдсон тийм нэг толгой эргэм, бас хаяа нэг цоглог байх аядах ч сэтгэл гутармаар ер нь л утга учиргүй гээд нэрлчихмээр яг тэгээд нэрлэх гэж байтал гэнэт утга учиртай нэгэн зүйл гарч ирэн бүх зүйл хар цагаан өнгөтөй байдаг тэр л нүцгэн үнэн үнэртсэн, бас уйтгартай тийм ертөнц рүү түлхэж орхино. Би ирээдүйд айлчлан ирэх өөрийн хувь заяаг ямар ч бийргүйгээр, өнгө цэвэр, өө сэвгүйгээр таталхыг хүснэ. Тэр минь тэгээд амьдрал болоосой гэж аминчлан гуйна. Гуйлт хүсэлтийг минь хэн биелүүлэхийг мэдэхгүй, бас тэгээд хэн нэгэнд хэлээд байгаа юм шиг л гуйна. Эцсийн эцэст тэр гуйлтыг хэн гуйдгиймбээ, хэн сонсдгиймбээ, бас хэн биелүүлдгиймбээ? хэн ч биш, хэн ч биш байгаа би өөрөө бүхнийг биелүүлдэг юм ш дээ. Цаг хугацааг тэнэсэн сум шиг өнгрөөх миний бодол онох ёстой байгаа яг л цонхонд нь зоох шиг ашиглаж чаддаг хэн нэгэнд атаархана. Тэгээд би цаг хугацааг ашиглаж чадаагүйнхээ төлөө үр хүүхэддээ өөрийнхөө явсан замыг зорилготой утга учиртай байсан мэтээр амьдруулан ярина. Гэхдээ тэрийг хэн нэгэн амьд мэтээр хэзээ ч ойлгохгүй. Харин тэр үед миний үр хойчисд миний цаг хугацааны замнал үнэхээр хамгийн гайхалтай, маш тод хар цагаан өнгө бүхий хэзээч хуучирхааргүй, бас яг л онох байгаа оносон мэт сэтгэл хангалуун тайтгарлыг өгч чадна. 

No comments: