Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Товч намтар


Ц.Элбэгдорж нь 1963 оны 03 дугаар сарын 30-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Гэр бүлтэй, Таван хүүхэдтэй.
Ц.Элбэгдорж нь 1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургууль, 1981 онд Эрдэнэт хотын 1-р арван жилийн сургууль, 1988 онд Украйны Львовын ЦУТДСургууль, 2002 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийг тус тус төгсч, сэтгүүлчийн бакалавр, Төрийн удирдлагын мастер зэргийг хамгаалсан. Англи, орос хэлтэй.
Ц.Элбэгдорж нь дараахь ажил алба, сонгуульт ажлуудыг эрхэлсэн байна:
  • 1981-1982: “Эрдэнэт” үйлдвэрт засварчин, машинист
  • 1982-1983: Ардын армид байлдагч, түрүүч, ХЗЭ-ийн үүрийн дарга
  • 1988-1990: “Улаан-Од” сонинд сурвалжлагч, Армийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч (энэ хугацаандаа ардын армид байсан “оны ялгаа”-ны харгис шинж чанарыг уйгагүй илчилж, шүүмжилж, цэргийн эрүүл мэнд, амь насны төлөө тэмцэж байв.)
  • 1989-1991: МоАХ-ны тэрүүлэгч (энэ хугацаандаа Ардчиллыг авчрах анхны цуглааныг нээж байжээ)
  • 1990: “Ардчилал” сонины эрхлэгч (энэ хугацаандаа ардчиллын үнэт зүйлсийн тухай мэдээллийг ард түмэнд түгээж, монгол хүн хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан бүх эрх, эрх чөлөөг эдлэх ёстой гэдгийг сурталчилж нийгмийн сэтгэхүйд өөрчлөлт авчрав.)
  • 1990-1992: АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн (энэ хугацаандаа Монгол Улсын шинэ үндсэн хуулийг батлалцаж, улс төрийн эдийн засгийн шилжилтийг нэгэн зэрэг хийх, Монгол улсыг ардчилал зах зээлд тууштай шилжүүлэх байр суурийг баримталж байв.)
  • 1991: Монголын Ардын Аж Ахуйтны холбооны тэргүүн (энэ хугацаандаа малыг малчдад хэмээх хөдөлгөөн өрнүүлж мал хувьчлах тухай шийдвэр гаргуулав.)
  • 1992-1994: Монгол Улсын Их Хурлын гишүүн (энэ хугацаандаа хувьчлалыг гүнзгийрүүлэх, газар хувьчлахыг эрх баригчдаас шаардаж байв.)
  • 1992 оноос: “Залуу удирдагч” сангийн удирдлагын зөвлөлийн байнгын гишүүн
  • 1993 оноос: Улс төрийн боловсролын академийн захиралын зөвлөлийн гишүүн
  • 1994-1996: МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн
  • 1994-1996: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч
  • 1996-1999: МҮАН-ын дарга
  • 1996-2000: УИХ дахь “МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо” Эвслийн дарга (энэ хугацаандаа орон сууц хувьчилах, татварыг багасгах, их хувьчлал явуулах, хэвлэлийн эрх чөлөөг хангах, АНУ-ын зах зээлийн Монголын үйлдвэрлэгчдэд нээж өгөх гэх мэт олон ажлыг хийсэн)
  • 1996-1998: УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга (энэ хугацаандаа төр ард түмнээсээ уучлал гуйх тухай шийдвэрийг гаргуулж, хэлмэгдэгсдийн ар гэрт нэг сая төгрөгийн нөхөн олгворыг олгуулсан байна. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөртэй болов.)
  • 1996-2000: УИХ-ын гишүүн, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга (энэ хугацаандаа Монголын парламентын гадаад харилцааг эрс нэмэгдүүлэв.)
  • 1998: Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч (энэ хугацаандаа бөхийн өргөөг байгуулахад туслалцаа үзүүлсэн, татварын орлогыг бүрдүүлэх зоримог алхам хийсэн.)
  • 2000 оноос: “Эрх Чөлөө төв”-ийг үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч. “Либерти”, Америк сургууль, "Азийн санаачилга" институт, Уран зургийн академи, "Эрх чөлөө" сэтгүүл, "Philanthropy", "Элбэг тав", "Болор" сан"-гийн үүсгэн байгуулагч.
  • 2003 оноос: МоАХ болон “Залуу удирдагч” сангийн Хүндэт Ерөнхийлөгч.
  • 2004-2006: Монгол Улсын Ерөнхий сайд (энэ хугацаандаа хүүхдийн мөнгийг анх олгох, мэргэжлийн сургалтын төвүүдийг хөгжүүлэх, Чингис хааны хөшөө цогцолборыг байгуулах, мэдээлэл харилцаа холбооны газрыг байгуулж интернэтийн үнийг хямдруулах, Европын Холбооны зах зээлийг Монголчуудад нээж өгөх зэрэг ажлуудыг хийжээ.)
  • 2005-2008: Ардчилсан Намын дарга (энэ хугацаанд Ардчилсан Нам “Дөрвөн 10” хэмээх бодлогыг амжилттай хэрэгжүүлж бүх төрлийн татварыг 10 хувь болтол бууруулах, ажил олгогчдын төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг 10 хувь болгож бууруулах ажлыг амжилттай хийж татвар төлөгч, ажил олгогчдын ачааллыг эрс багасгав. Хүүхдийн мөнгөний амлалтаа бүрэн биелүүлэв)
  • 2008: УИХ-ын гишүүн.
  • 2009: оноос Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.



  • Монгол улсын 2 дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
    Намтар
    Нацагийн Багабанди 1950 оны дөрөвдүгээр сарын 22-нд Завхан аймгийн Яруу сумын нутагт малчин ард Нацагийн тав дахь хүүхэд болж төрсөн, эхнэр, хоёр хүүхэдтэй. Эхнэр А.Оюунбилэг 1975 онд УБДС төгссөн, багш мэргэжилтэй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Хүний төлөө" сангийн тэргүүн.
    Боловсрол
    Тэрээр 1958-1968 Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургууль, 1969-1972 ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль, 1984-1987 Москва хотод Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн хүнсний инженер технологич мэргэжилтэй.
    Эрдмийн зэрэг цол
    1987 онд философийн ухааны дэд доктор хүртсэн
    Ажилласан байдал
    http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/Natsagiyn_Bagabandi_2004.jpg/150px-Natsagiyn_Bagabandi_2004.jpg
    §  1972-1975 онд Улаанбаатар хотын Архи пивоны комбинатад засварчин, механикч инженер
    §  1980-1984 онд Төв аймгийн намын хорооны хэлтсийн эрхлэгч.
    §  1987-1990 онд МАХН-ын Төв Хороонд лектор-суртал нэвтрүүлэгч, тасгийн эрхлэгч,хэлтсийн зөвлөх
    §  1990-1992 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга
    §  1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга
    §  1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын Бүлгийн ахлагч
    §  1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан.
    Бүтээлүүд
    Проблемы формирования общественного сознания труженников монгольского села, 1987 (кандидатская диссертация)
    §  "Монголын малчдын ухамсрын төлөвшил" НУА-ын эрдэм шинжилгээний сэтгүүл, 1987 (өгүүлэл)
    §  "Хөдөөд зохиох олон түмний ажил", "Үнэн" сонин, 1986 (өгүүлэл)
    §  "Монгол суртал" "Үнэн" сонин, 1991 (өгүүлэл)
    §  "Монгол ариншин" Улаанбаатар хот, 1992 /ном/
    §  1990-1992 онд Монголын нийгмийн улс төрийн шинэчлэл, зах зээлийн сэдвээр туурвисан хамтын бүтээлүүд
    §  1992-1997 онд Үндэсний баяр, улс тунхагласны ойн хурал, эрдэм шинжилгээний хурлуудад тавьсан улс төр, судалгааны илтгэлүүд /илтгэлүүд/
    §  Ерөнхийлөгч: Шинэ зууны өмнөх бодомж, санамж, Улаанбаатар хот 1998 /ном/
    §  Ерөнхийлөгчийн бодлого, сэтгэл. Улаанбаатар хот 2000 /ном/
    Сонгуульт ажил
    §  1980-1984 Төв аймгийн ардын хурлын депутат
    §  1990-1992 МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн
    §  1992-1996 МАХН-ын Бага хурлын гишүүн, МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн
    §  1992-1997 Улсын Их Хурлын гишүүн
    §  1997 оны 2-6 дугаар сар МАХН-ын дарга /МАХН-ын ХХП их хурлаас/
    Шагнал, алдар цол
    §  1991 Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медаль
    §  2000.4.19 ОХУ-ын Ерөнхийлєгчийн зарлигаар "Найрамдал" одонгоор / Орден Дружбы /
    §  2006 онд Сүхбаатарын одонгоор
    §  2005 онд АНУ -ын Индиана мужийн Блүүмингтон хотын хүндэт иргэн
    Хүндэт доктор цол
    §  1995 онд Украйн улсын Одесс хотын Хүнсний технологийн улсын академийн хүндэт доктор цол
    §  1998 онд Казахстан улсын Абайн нэрэмжит Алматыгийн улсын их сургуулийн хүндэт доктор цол
    §  1998 онд БНТУ-ын Анкарагийн Их сургуулийн хүндэт доктор цол
    §  1998 онд Японы Сэншюү Их сургуулийн хүндэт доктор цол
    §  1999 онд Удирдлагын Академийн хүндэт доктор цол
    §  2005 онд АНУ -ын Индианагийн Их сургуулийн хүндэт доктор цол


    Пунсалмаагийн Очирбат

    Пунсалмаагийн Очирбат

    Бүрэн эрхийн хугацаа:
    1992 оны 9 сарын 3 – 1997 оны 6 сарын 20

    Төрсөн:
    Улс төрийн нам:
    Пунсалмаагийн Очирбат нь Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын анхны ерөнхийлөгч юм.
    П.Очирбат 1942 онд Завхан аймагт төрсөн. 1951-1960 онд дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор.
    П.Очирбат нь 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны 3 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны 2 дугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1997 оны 8 дугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн "Экологи-тогтвортой хөгжлийн төв"-ийн захирлаар ажиллаж байна.
    П.Очирбат 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.


     Намбарын Энхбаяр

    Намбарын Энхбаяр
    Намбарын Энхбаяр

    Бүрэн эрхийн хугацаа:
    2005 оны 6 сарын 24 – 2009 оны 6 сарын 18

    Бүрэн эрхийн хугацаа:
    2000 оны 7 сарын 26 – 2004 оны 8 сарын 20
    Төрийн тэргүүн:

    Төрсөн:
    1958 оны 6 сарын 1
    Улаанбаатар
    Улс төрийн нам:
    Эхнэр (нөхөр):
    Намбарын Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхий Сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж ирсэн улс төрч юм.

    Бага нас, Боловсрол

    Н.Энхбаяр нь 1958 оны зургадугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, 4 хүүхэдтэй.
    1965-1975 онд Орос-Монголын хамтарсан 23-р сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо Утга-зохиолын дээд сургуулийг Утга зохиол, хэл судлалын баккалавр мэргэжлээр дүүргэсэн. 1985-1986 онд Их Британийн Лийдсийн их сургуульд английн утга зохиол, англи хэлний курст суралцаж байсан. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй.
    Н.Энхбаяр 1980-1990 онд Монголын зохиолчдын холбоонд орчуулагч-редактор, дараа нь ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчөөр ажилласан. 1990-1992 онд Соёл урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд даргаар ажилласан.

    Улс төр

    Намбарын Энхбаяр 1985 онд МАХН-ын гишүүнээр элсжээ. 1992 онд анх Улсын Их Хуралд сонгогдож, мөн тус оноос засгийн газрын гишүүн, соёлын сайдаар ажилласан.
    1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогджээ. 1996 оноос МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажиллажээ. 1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч байсан. Энд 2000 оны сонгуульд намаа ялалтад хүргэж, Их Хурлын 76 суудлаас 72-г нь МАХН эзэмшиж байв. Дараа нь мөн оны 7 сарын 26-нд ерөнхий сайд болж сонгогджээ. 2004 оны сонгуульд МАХН суудлынхаа бараг талыг алдаж, 2004 оны 8 сард сөрөг намуудтай эвсэлд орж 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар ажилласан.
    2009 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялагдсан бөгөөд МАХН нэрээ сольж МАН болсны дараа бууриа сахин үлдэгсэд 2011 оны 1 сард МАХН-ыг дахин байгуулахад анхны даргаар нь сонгогдсон.