Цаг хугацаа өнгөрч байна. Тэрхүү өнгөрч байгаа цаг хугацааны үрчлээс, нугалаа бүрт би тогтож бас халтирсаар өдий хүрсэн гэж хэн нэгэн надад хэлсэн. Энэ орчлонд бүх юм нэг өнгө байдаг бол дээр үеийн хар зураг шиг одоог хүртэл амьдаараа мэт харагдах. Харин тийм л учраас энэ орчлон дээрх бүх зүйлс өөр өөр өнгөтэй байдаг юм байна. Харин тийм л учраас энэ орчлон дээрх бүх зүйлс мартагдаж, харин зарим нэг нь мөнхөд оршсоор. Миний амьдарч байгаа цаг хугацаа олон зүйлсийн өнгө будаг холилдсон тийм нэг толгой эргэм, бас хаяа нэг цоглог байх аядах ч сэтгэл гутармаар ер нь л утга учиргүй гээд нэрлчихмээр яг тэгээд нэрлэх гэж байтал гэнэт утга учиртай нэгэн зүйл гарч ирэн бүх зүйл хар цагаан өнгөтөй байдаг тэр л нүцгэн үнэн үнэртсэн, бас уйтгартай тийм ертөнц рүү түлхэж орхино. Би ирээдүйд айлчлан ирэх өөрийн хувь заяаг ямар ч бийргүйгээр, өнгө цэвэр, өө сэвгүйгээр таталхыг хүснэ. Тэр минь тэгээд амьдрал болоосой гэж аминчлан гуйна. Гуйлт хүсэлтийг минь хэн биелүүлэхийг мэдэхгүй, бас тэгээд хэн нэгэнд хэлээд байгаа юм шиг л гуйна. Эцсийн эцэст тэр гуйлтыг хэн гуйдгиймбээ, хэн сонсдгиймбээ, бас хэн биелүүлдгиймбээ? хэн ч биш, хэн ч биш байгаа би өөрөө бүхнийг биелүүлдэг юм ш дээ. Цаг хугацааг тэнэсэн сум шиг өнгрөөх миний бодол онох ёстой байгаа яг л цонхонд нь зоох шиг ашиглаж чаддаг хэн нэгэнд атаархана. Тэгээд би цаг хугацааг ашиглаж чадаагүйнхээ төлөө үр хүүхэддээ өөрийнхөө явсан замыг зорилготой утга учиртай байсан мэтээр амьдруулан ярина. Гэхдээ тэрийг хэн нэгэн амьд мэтээр хэзээ ч ойлгохгүй. Харин тэр үед миний үр хойчисд миний цаг хугацааны замнал үнэхээр хамгийн гайхалтай, маш тод хар цагаан өнгө бүхий хэзээч хуучирхааргүй, бас яг л онох байгаа оносон мэт сэтгэл хангалуун тайтгарлыг өгч чадна.
Би олно.
Monday, October 17, 2011
Monday, October 3, 2011
БОД.....
12 настай Ж гэгч бүлтгэр алаг нүдтэй, бор шаргал царайтай, нэг л хэрсүүжсэн гэлтэй дүр төрхийг харуулна. Тэрээр ээжтэйгээ хамт амьдардаг ч ээж нь түүнийг нилээн хатуу ширүүн хандаж ер нь л хатуу гараар өсгөж байлаа. Ж ээжээсээ маш их айдаг. Буруу зүйл хийхээс үргэлж айж эмээнэ. Тэр ч бүү хэл ээжийн зөвшөөрөлгүй нэг ч алхам хийж чадахгүй, нэг л баригдмал, чөлөөт бус орчинд өсөж торниж байлаа. Ж үе тэнгийнхэн дотроо дуу цөөтэй, ангийнхан дундаа хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэггүй, хичээл дээр багшаас мэдэхгүй зүйлээ асуух зориггүй ийм л харамсалтай гэмээр нөхцөл байдалд хүмүүжиж байлаа.
Нэг өдөр Ж хичээлээсээ ирж яваад гэрийнхээ түлхүүрийг хаясан байлаа. Тэр гэртээ хүрч иртэл ээж нь ирээгүй гэр нь түгжээтэй байхыг үзээд өөрийнхөө анхны шийдэмгий алхамыг өөрийн биеэр хийхийг зорьсон байв. Энэ шийдвэр түүний хувьд хамгийн эцсийн бөгөөд эхнийх байлаа. Учир нь түлхүүр хаясныг ээж нь мэдвэл түүнийг бараг л ална гэж өөрөө дотроо айж байсан хэрэг.
Ж эмийн сан орж эм аван гэрийнхээ үүдэн дээр эргэн эрээд атганд байсан бүх эмийг залгиж орхилоо. Төд удалгүй толгой нь эргэж, нүд эрээлжлэн байлаа. Энэ мөчид тэрээр хамгийн эрх чөлөөтэй сайхан мэдрэмжийг мэдэрч байсан аж. Магадгүй хэний ч хараат бус зөвхөн өөрийнхөөрөө байх тэр газарт очиж байна гэж бодогдох.
Гэнэт түүний дотор муухайрч газраар мөлхөн тийчилж байх агшинд яг өөрийнх нь нүдний өмнө гээсэн түлхүүр хэвтэж байлаа. Үүнтэй зэрэгцэн ээж нь охиныхоо дэргэд ирэв.
Бидний нүдэнд харагдахгүйгээр эх үрийн ариухан цагаан хайрын цаана ямар аймшигтай хувь тавилан нуугдаж байна вэ? Ийм болтол үр хүүхдээ бүү хүмүүжүүл, тэднийг дураар нь эрх члөөтэй яг л өөрийнхөөр нь өсгө эцэг эхчүүдээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Бод.....

Friday, August 5, 2011
Сэтгэл зүйд суурилсан удирдлагын хэв маяг
Монголд боолын нийгэм үргэлжилсээр...
Боолын нийгмийн талаар товчхон. Боолын нийгэм гэхээр бид юуг ойлгодог вэ? Хамгийн түрүүнд хүчтэй нь хүчгүйгээ дарамтлан өөрсдийн хүссэн зүйлээ хүчээр хийлгэдэг, тэднийг хүн гэдэг өнцгөөс биш амьгүй биет аль эсвэл робот гэж хүлээн авч тэр ойлголт ч эхэсийн толгойд хадаастай байсан тэр цагийг ойлгоно. Харин одоо боолын нийгэм аль хэдий нь устан үгүй болжээ хэмээн хүн төрөлхтөн олзуурхаж байна. Гэтэл энэ бодит үнэн мөндөө бол устан үгүй болоогүй юмаа гэсэн тийм нэг харамсалтай бодрол төрөх. Энд нэг тодруулга: Дээр үеийн Ром, Рим, Египитийн үеийн боолчлол хэлбэрийн хувьд арилан одсон ч агуулгын хувьд энэхүү ойлголт маань Монголын нийгэмд бодитоор арай боловсронгуй болон дүнхийн оршиж байна. Тэр агуулга гээд байгаа зүйл маань одоог хүртэл бие махбодь юмуу эсвэл сэтгэл зүйн дарамт, хүчтэй нь хүчгүйгээ гэсэн тийм нэг бурангуй үзэл дээр суурилан явж байгааг ойлгох. Энэ ойлголт эртний Ром, орчин үеийн Монгол хоёрын хооронд харьцангуйн онол мэт хэлхээтэй байгаад оршиж байгаа юм. Энд ганц зүйл нөлөөлж байгаа юм. Энэ бол удирдагчийн хандлага хэмээн ойлгоход бараг хамгийн оновчтой юм. Тэгвэл эндээс энэхүү хүчтэй гээд байгаа тэрхүү удирдлага хүчгүй хэмээгдээд байгаа тэр ажилчин \ боол \ хоёрын хооронд сэтгэлгээний цоо шинэ орон зайг бий болгох нь цаг үеийн шаардлага хэмээн үзэж байна.
Орчин үеийн харьцуулалт: Америкийн Нэгдсэн Улс бол дэлхийн хөгжил, чиг хандлагыг үндсэндээ тодорхойлж байна. Нэмээд хэлбэл барууны орнууд. Харин энд жинхэнэ боолчлолын хэмээх тэр сэтгэл зүйн дарамтанд суурилсан удирдлагын хэв маягийг аль хэдий нь уландаа гишгисэн байх юм. Тэнд ажилчид нь “БИ” гэсэн үзэлтэй, өөрийн итгэл үнэмшилтэй, удирдлагаа хүндэлдэг, өөрийн үзлээр аливаад хандаж чадахуйц тийм ардчилсан эрх чөлөөт нийгмийн эзэд болсоор орших. Мөн удирдлагууд нь ажилчидаа хүндэлдэг, энэ миний үнэт эрдэнэ гэдгийг ойлгодог, харилцан бие биенээ хүндэлдэг, найз нөхдийн басхүү хариуцлагатай ажил хэрэгч, үнэлэмж, бүхий сэтгэл зүй дээр суурилсан удирдлагын хэв маягийг цогцлоож чаджээ. Гэтэл энд өнөөдөр энэхүү уур амьсгалын үнэр ч алга. Бид удирдлагаасаа айна. Айдгүймаа гэхэд үл ойлголцол, зөвхөн дарангуйлал, захиргаадалт, албан тушаал дээр сурилсан удирдлагын хэв маяг зонхилно.
Одоо юу хэрэгтэй вэ? Эхний ээлжинд чанартай боловсрол эзэмшсэн, соёлтой, аливаа зүйлд хүмүүнлэг үзлийг эрхэмэлсэн удирдагчийг бэлдэх нь хамгийн чухал юм. Учир нь манай монголд бизнесийн салбарынхан буюу хэн нэгнийг шулан мөлжих, бие биенийхээ дээр гарах гэсэн тэрхүү салбарынхан аль ч байгууллагын толгойд тухлана. Улс төрийн орчинд бүр ч илүүтэй. Харин үүнийг хүмүүнлэгийн салбарыхнаар толгойлуулж гэмээж сая нэг тав тухыг олох. Америкийн шилдэг удирдагчид бизнесүүд байсан уу гэвэл үгүй. Алдарт улс төрч, дэлхийн түүхэнд нэрээ мөнхлөж чадсан Абрахам Линкольн, Джон Кеннеди, Мартин Лютер Кинг, Вашингтон гэх мэт удирдагчид бүгд л шудрага үнэний төлөөх, хүмүүнлэг ардчиллын төлөөх хүмүүс байсныг түүх бидэнд бэлхэн харуулна. Харин монголын тухайд энэхүү байдал үргэлжилсээр байгаа нь улс төрийн хэмжээний өөрчлөлт, тэдгээрийн удирдлагын хэв маягийг өөрчлөх хэмжээний асуудал яригдана гэж ойлгох.
Сэтгэл зүйн таатай уур амьсгалд суурилсан удирдлагыг бий болгохын давуу тал: Ажилчид өөрийн байгууллагын ажлыг миний хэмээн өөриймсөг хандана, бүх ажлаа сэтгэл зүрхнээсээ хийж гүйцэтгэнэ, “БИ” хэмээх үзэл төлөвшил батжиж улмаар шинийг ирэлхийлж, ажлын бүтээмж өндөрсөнө. Ажилчид амьдралдаа сэтгэл хангалуун байх, мөн байгууллагын нэр хүнд, ашиг орлого сайжрах, байнгын тогтвортой үйл ажиллагаа батжих баталгаа болж өгөх юм. Удирдлагын хувьд стресс дарамтгүй, үргэлж эрч хүчтэй байж өрсөлдөх чадвар сайжран, өөрийн хүссэн бүхнийг ажилчидаараа бүтээлгэж чадна. Энэ бүхнийг бий болгоход боолынх шиг удирдлагын тогтолцоо, сэтгэлгээг өөрчлөх нэг том алхам бидний өмнө байгааг л олж харах дараа нь алхах хэрэгцээ зөвхөн ард түмэн, бас улс орны хөгжилд ус агаар мэт хэрэгтэй байгааг ойлгох нь тулжээ.
Цаг үеийн золиос
Надад нэг л боломж олгочих. Хэрвээ тэр боломж надад дээр ирвэл би өнгөрсөн цаг хугацааны эхнээс эхлэн тэрхүү цаг хугацааны золиос болохгүйн тулд тэмцэнэ. Харин үүнийг л амьдрал гэх аж.
Шуурга хичнээн хүчтэй шуурна төдий чинээ цаг хугацааны золиос бологсод улам л өөрийн замаа олох шиг баярлана. Яг л шуурч байхад исгэрэхэд улам ширүүсдэг шиг. Одоо бидний амьдарч байгаа хий хоосон гэвэл илүү ойлгомжтой бас хамгийн энгийнээр хэлбэл доль, секунд, минут, цаг, хоног, сар, жил жаран, зуун, мянган гэгч цаг хугацааны хэмжүүр хүмүүс бидний ой тоонд хамгийн бодитой мэтээр оршиж бас урссаар байна. Энэ цаг хугацаа өөрөө урдсаг уу аль эсвэл бид урсаж байна уу гэж зарим нэг хүмүүс маргах юм олдохоо болиод гаргадаг ааш ч болов уу гэлтэй энэ эрэгцүүллийн хариу нь цаг хугацаа, бас бид бүгд яг л зэрэг урагшлина. энэ бол цорын ганц үнэн гэдэгт би итгэнэм. Аливаа золиослолын эхлэлийг хүн тавьсан бас төгсөл нь хүн гэгчид өөрт нь ирдэг байна. Жишээ нь байгаль эхтэй буруу харьцасны хариуг тэр дор нь магадгүй хэдэн зууны дараа биднээс хариуг нь авч л байдаг. Энэ нь бид өөрсдөө тэр бүгдийн золиос болж байгааг л харуулж байгаа хэрэг. Одоо хамгийн гол ойлголт нь бид ямар нийгмийг цогцлооно түүнийхээ горыг амсдаг. Жишээ нь янз бүрийн аллага, буруу зүйлсийг нийгэмд дэлгэрүүлэхэд тэр нь цаашилсаар л түүнд олон мянган хүмүүс шунасаар аль хэдий нь автчихсан л байдаг. Монгол дахь залуучуудын амьдарч буй цаг үеийн өнгө ямар байна вэ? Тодруулахыг хичээе. Бүдүүлэг харилцаа, архи тамхины архаг хэрэглэгчид, соёлтой харилцааны эхлэл ч үгүй, ирээдүйн хүсэл тэмүүлэл үгүй………………………… Эцсийн үр дүнд тэдгээр хүмүүс мөн тойрон хүрээлэгчид цаашилаад хүн төрөлхтөн золиос болоход бэлэн болчихсон байдаг. Бүр жижигрүүлэн авч үзье лдээ. Өнөөдөр бат хэмээх хүү тамхинд орсон гэж бодье. Түүнийг тамхинд ороход хэн нөлөөсөн бэ? магадгүй найз нөхөд, хөн нэгний дарамт, өөрийн хүсэл сонирхол, аливаа мэдээллийн хэрэгслээс авсан ойлголт гэх зэргээс болж орсон байх магадлал маш өндөр хувьтай байдаг. Ер нь эдгээрийн аль нэгнээс болж тэрээр тамхи татах болсон байдаг. Өнөөгийн цаг үе бол ийм иргэдийг төрүүлж байгаа цаг үе бас нийгэм юм. бат бол энэ цаг үеийн золиос болж байгаа нь энэ. Бид энэхүү цаг үеийн золиос болохгүйн тулд яах вэ? Зөв боловсон, хүмүүжилтэй, боловсролтой, хүмүүнлэг байх хэрэгцээ энэ цаг үед хэрэгтэй. Золиос болохгүйн тулд ийн хүмүүжих нь л өнөө цагийн залуучуудын хамгийн гол хэрэгцээ бол байгаа юм.
Харамсалтай нь бүх зүйлсд боломж гэж байдаг бол надад ямар ч боломж гарч ирэх магадлалтай бол түүнээс цорын ганц үнэн бол цаг хугацааны золиос болсон хэн нэгэн тэрхүү цаг үеийг эхнээс нь эхлэнэ гэдэг боломж магадлал байхгүй юм. монголын залуучуудын тэн хагас нь өнөө цаг үеийн золиос болж байна.
Цаг үеийн удирдагч
Саяхны нэг хичээл дээр удирдлагын сэтгэл судлалын талаарх ойлголтыг багш оюутнууд хэлэлцэж байлаа. Тэнд маргалдаад байгаа гол сэдэв бол жинхэнэ удирдагч төрмөл байдаг уу үгүй юу гэсэн хэлэлцүүлэг. Бусдыг удирдан манлайлах чадвар бол төрөлхийн чанар байдаг гэж ихэнхи хүмүүс санал нэгдэж байлаа. Харин миний бодол эднээс өөр. Учир нь би жинхэнэ удирдагч цаг үеэсээ шалгардаг гэдэгт итгэдэг.
Өнөөгийн нийгэмд том жижиг бүх л байгууллагын удирдлагууд угийн төрөхөөсөө л удирдагч байсан учираас л өнөөдөр тэд удирдагч хийгээгүй нь ойлгомжтой. Тэд ямар нэгэн нөхцөл байдлаас урган гарсан шалтаг шаардлагын улмаас, мөн өөрсдийн нийгэмд төлөвшиж буй сэтгэл зүйн онцлог шинжүүдийн улмаас сэдэл шаардлага үүсдэг гэж ойлгож байгаа юм. Ганц нэг жишээг иш татан оруулья. Бид удирдагчдын талаар ярихдаа Чингис хаан, Адольф Гитлер, аль эсвэл Линкольны талаар ярьдаг. Эдгээрээс мөн л жишээ авья. Эднийг удирдагч болоход тэдний цаг үе, тухайн нөхцөл байдал, өөрсдийн төрснөөс хойш төлөвшиж буй сэтгэл зүйн онцлогууд гэх мэт зүйлс нөлөөлсөн гэж үздэг. Чингис хааны тухайд төрөхөд нь цаг үе тайван сайхан байсан бол магадгүй нэгэн томоохон эрдэмтэн болохыг ч үгүйсгэхгүй. Ганцхан түүнийг жинхэнэ удирдагч болгон төрүүлж чадсан зүйл бол түүний ээж ч биш аав нь ч биш харин цаг үе, нөхцөл байдал л байгаа юм. Түүний агуу амжилтанд хүрэх замналуудын мөчлөг бүрт ямар нэгэн шалтгаанууд дагалдаж байдаг. Тэр л 13-р зуун хэмээх цаг үе түүнийг жинхэнэ удирдагч болгон хөгжүүлж мөн төрүүлсэн байх юм. Гитлерийг харгис, бусдыг дарангуйлах, сэдэл тэмүүлэлтэй болгож түүгээрээ дамжуулан жинхэнэ удирдагч болоход түүний өссөн орчин бас тухайн цаг үе нөлөөлсөн гэж үздэг. Үүнийг сэтгэл судлалын үүднээс авч тайлбарлах нь элбэг байдаг. Гитлерийн хувьд багад нь үлдсэн суурь мэдрэмж нь түүний сэтгэл зүйн хувьд дутуу дулимаг байдлыг үүсгэхэд нөлөөлсөн байдаг. Энэ мэдрэмж үүсэх болсон шалтгаан бол үе тэнгийхний дарамт, эцгийн дарамт гэх мэт сэтгэл санаа болоод бие махбодийн дарамт шахалт байсан. Улмаар өөрийгөө бусдаас доогуур гэж үнэлсэн үнэлэмж нь бусдыг үзэн ядах сэдлийг нь өдөөж өгсөн байдаг. Энэ хүний туйлын хүслэн бол бусдаас илүү дээр гарч тэднийг дарангуйлах хүсэл байсан гэж үздэг. Энэ байдал нь түүнийг удирдагч болгон хөгжүүлж мөн төрүүлж өгсөн байх юм. Линкольн ч мөн ялгаагүй түүний үзэл бодол эцэгтэйгээ таардаггүйн улмаас гэрээсээ явах шалтгаан болж тэр нь түүнийг эрдэм номын мөр хөөхөд нь түлхэц болсон байдаг.
өнөөгийн удирдагчид ч энэ л жишгийг дагадаг. Барак Обома, Элбэгдорж нараар ойрын жигээ татья. тэднийг өнөөдөр улсын ерөнхийлөгч болоход энэ цаг үед амьдарч байгаа хүмүүсийн сэтгэлгээнд нийцүүлэн карейр хийж чадаж, мөн тэр нь өнөө цагт хэрэгтэй учраас тэднийг энэ үеийн удирдан манлайлагч нар гэж үзэж байгаа юм.
Харин та удирдан манлайлагч болохыг хүсэж байгаа аль эсвэл удирдан манлайлагч байгаа бол энэ цаг үе таниас юу хүсэн хүлээж байгаа дээр тулгуурлан өндийх хэрэгтэй гэж зөвлөх байна. Та зөв эргэж гэмээж нь өнөө цаг үе таныг жинхэнэ удирдагч болгох хөрс суурьтай байна.

Subscribe to:
Posts (Atom)